Захиалагчдын анхааралд: 12-р сарын 30ны 12:00 цагаас хойшхи захиалгууд 2026 оны 1-р сарын 4-ний өдрөөс эхлэн дарааллын дагуу хүргэгдэнэ. Та бүхэн сайхан баярлаарай.

сонгоно.
сонгоно.Анхааруулга:
Бүтээгдэхүүний савлагаа шинэчлэгдсэн. Захиалга хийхэд агуулахын нөөцөөс хамааран хуучин эсвэл шинэ загвартай савлагаа очих боломжтой. Харин найрлага, чанар өөрчлөгдөөгүй.
Нүүр болон нүдний будалт, бохирдлыг арьсыг хуурайшуулахгүйгээр зөөлөн цэвэрлэнэ. Арьсны таталдсан таагүй мэдрэмжийг бууруулж тайвшруулан, тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Мөн арьсны чийгшлийг хадгална.
Хэрэглэх заавар: Өглөө/оройдоо эхний цэвэрлэгээний дараа хөвөнд шингээн арьсаа арчиж цэвэрлэнэ. Хэрвээ будаггүй болон хөнгөн бохирдолтой бол хөвөнд шингээн дангаар нь арчиж цэвэрлэнэ.
Францын Brittany бүс нутгаас гаралтай,чийгшлийг хадгалах үйлчилгээгээр гайхалтай Далайн бичил замгийг Органик Балжингарам цэцэгтэй хослуулснаар арьсыг чийгшүүлж, эмзэг мэдрэмжтгий арьсыг тайвшруулах үйлчилгээг үзүүлнэ.
Батлагдсан үр дүн:
21 хоног, өдөрт 2 удаа хэрэглэснээр арьсны халуу оргих, загатнаа 83%-иар буурсан***
Хэмжээ: 200мл
Энэхүү бүтээгдэхүүн нь мөн 400мл савлагаатайгаар худалдаалагдаж байна.