1. Хэрхэн захиалга хийх вэ?
Та сонгосон бүтээгдэхүүнээ сагслан төлбөрийн хэлбэрээ сонгоод шаардлагатай* мэдээллүүдээ бөглөсний дараа захиалах гэж товчийг дарах үйлдэл хийснээр захиалга нь амжилттай болно.
2. Захиалга баталгаажсаныг хэрхэн мэдэх вэ?
Yvesrocher.mn вэбсайтаар бүтээгдэхүүнээ сагслан захиалгаа хийн, төлбөрийн хэлбэрээ сонгон төлсний дараа бүртгэлтэй имэйл хаягруу нь “Таны захиалга амжилттай бүртгэгдлээ” гэсэн имэйл очно.
Мөн захиалгын ажилтан таны утасруу холбогдон захиалсан бүтээгдэхүүн болон хүлээн авах хаягийг баталгаажуулна.
3. Хүргэлт хэр хугацаанд хийгдэх вэ?
Даваа-Баасан гаригт 10:00 цаг хүртэлх төлбөрөөр баталгаажсан захиалга нь тухайн өдрийнхөө 12:00-20:00 хооронд хүргэгдэнэ.
Түүнээс хойшхи захиалгууд нь дараагийн өдрийн 12:00-20:00 хооронд хүргэгдэнэ.
Бямба Ням гаригийн захиалга нь Даваа гаригт хүргэгдэж байна.
4. Орон нутагруу хүргэлт хийх үү?
Орон нутагруу Монгол шуудангаар болон Замын унаагаар явуулах боломжтой. Захиалагч өөрөө дайврын болон Монгол шуудангийн төлбөрөө төлөн авах боломжтой.
5. Хүргэлтийн хаягаа солиулах хүсэлтэй байна яах вэ?
Хаягаа солиулах хүсэлтээ манай 75057683 дугаарт холбогдон бүртгүүлсэнээр хүргэлтийн ажилтанд мэдээлэл дамжуулах боломжтой.
6. Хүргэлтийн төлбөр хэд вэ?
80,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй, 80,000₮-с доош худалдан авалтыг 5500₮-р хүргэнэ.
7. Онлайн дэлгүүрээс захиалга хийсэн боловч цуцлах хүсэлтэй байна яах вэ?
Та захиалга цуцлах хүсэлтээ манай 75057683 дугаарт мэдэгдэх ба захиалга цуцлагдсанаас хойш ажлын 3 өдөрт таны дансанд буцаалтын төлбөр шилжиж орох болно. /Захиалга хийсэн нийт дүнгээс банкны шимтгэл болох 2% хасагдаж орохыг анхаарна уу/
8. Арьс оношлогоо байгаа юу?
Та Их дэлгүүрийн баруун талын Ив Роше Төв салбарт очин, хүнгүй байгаа гоо засалчаар арьсаа үнэгүй оношлуулан зөвөлгөө авах боломжтой.
9. Storepay, Pocket Zero ашиглан бүтээгдэхүүн захиалах боломжтой юу?
Та сонгосон бүтээгдэхүүнээ сагслан, Storepay болон Pocket Zero-р төлөх сонголтыг сонгон 4-6 хуваан зээлээр бүтээгдэхүүнээ авах боломжтой. Зээлийн нөхцлөөр авч байгаа тохиолдолд үнийн дүнгийн дагалдах бэлэг очихгүй болохыг анхаарна уу.
10. Лояалти картын хямдралаа яаж эдлэх вэ?
Лояалти картын хямдрал зөвхөн салбар дэлгүүрүүдэд үйлчилнэ. Онлайн захиалганд лояалти картын хямдрал үйлчлэхгүй, гэхдээ таны худалдан авалтын үнийн дүнг картанд нь нэмж оруулна.