Захиалагчдын анхааралд: 12-р сарын 30ны 12:00 цагаас хойшхи захиалгууд 2026 оны 1-р сарын 4-ний өдрөөс эхлэн дарааллын дагуу хүргэгдэнэ. Та бүхэн сайхан баярлаарай.

сонгоно.
сонгоно.Хөгшрөлтийн эсрэг иж бүрэн үйлчилгээтэй, арьс сэргээх лосьон
Хөгшрөлтийн эсрэг арчилгааны эхний, зайлшгүй алхам. Түрхсэн даруйд арьсыг чийгшүүлж, булбарай дүүрэн харагдуулан, өнгийг нь сэргээж гэрэлтүүлнэ. Нарийн үрчлээ болон арьсны ширхэглэгийг жигдрүүлэхэд тусалж, үрчлээний харагдах байдлыг багасгана.
Syringa ургамлын нахианы ханд болон 2.5%-ийн өндөр агууламжтай AHA үйлчилгээтэй ургамлын ханд агуулсан тул арьсны гадаргууг зөөлнөөр шинэчлэн, өдөр ирэх тусам илүү толигор, жигд болгоно. Дараагийн арчилгааны бүтээгдэхүүний шингээлтийг сайжруулахад арьсыг бэлтгэнэ.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьс
Бүтэц: Сувдан туяатай, хөнгөн бүтэцтэй лосьон
Хэрэглэх заавар: Өглөө/орой-доо цэвэрлэсэн хуурай арьсанд арчилгааны эхний алхам болгон түрхэнэ.
Клиникийн баталгаат үр дүн:
+75% илүү гэрэлтсэн арьс*
Хэрэглэсэн даруйд: Арьс чийглэг, дүүрэн булбарай, гэрэлтсэн болно.
1 сарын дараа
Хөгшрөлтийн шинж тэмдгүүд багасна: арьс илүү толигор, арьсны бүтэц шинэ арьс мэт жигд торгомсог болно.
* 101 оролцогчийн өөрийн үнэлгээний судалгаа