Нэвтрэх

Бүртгүүлэх
Овог
Нэр
Утас
И-мэйл
Нууц үг
Нууц үг давтана уу

WWW.YVESROCHER.MN ВЭБ САЙТЫН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

1. Нийтлэг үндэслэл

  www.yvesrocher.mn нь Наран Бьюти Уорлд ХХК-н интернэт худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна. 
  1. 1.1. Энэхүү журмыг вэб сайтаар үйлчлүүлэгч, хэрэглэгч нь худалдан авалт хийх, вэб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ. 
  2. 1.2. Энэхүү үйлчилгээний журмын хэрэгжилтэнд Наран Бьюти Уорлд ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина. 

2. Вэб сайт түүний үйл ажиллагаа

  www.yvesrocher.mn вэб сайт нь зөвхөн интернетээр худалдаа явуулах зорилготой байнгын ажиллагаатай вэб сайт байна. 
  • “www.yvesrocher.mn”худалдааны тэмдэгт нь Наран Бьюти Уорлд ХХК-ийн өмч байх бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
  • Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна. 
  • Вэб сайт өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна. 
  • Хэрэглэгчийн зөвлөх нь ажлын өдөр 09.00-18.00  цаг хүртэл ажиллана.
  • Байгууллага вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
  • Хэрэглэгч вэб сайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй

  3. Вэб сайтын хэрэглэгч ба гишүүнчлэл

  • Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэбээр үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямарч хэрэглэгч вэбийн гишүүнээр бүртгүүлэх боломжтой.
  • Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
  • Хэрэглэгч вэбэд гишүүнээр бүртгүүлэхийн тулд шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөсөн байх ба е-майл хаяг, нууц үгийг оруулна. 
  • Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  • Нэг хэрэглэгч нэг л е-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан е-мэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй. 
  • Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид нэрийн данс ба түүх үүснэ.  Дансанд худалдан авалтын түүх,  хүргэлтийн хаяг,  худалдан авалтын урамшуулалын бонус зэрэг багтана.
  • Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
  • Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэбийн хүргэлтийн журмын дагуу хот дотор хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.

  4. Интернет худалдаа

www.yvesrocher.mn вэб сайт интернетээр дамжуулан дараах төрлийн  бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд: 
1. Арьс арчилгаа
  • Pure calmile
  • Hydra vegetal
  • Nutritive vegetal
  • Sebo vegetal
  • Pure System
  • Serum vegetal
  • Riche Creme
  • Anti-Age global
  • Elixir Jeunesse
  • White Botanical
2. Бие арчилгаа
  • Plaisirs Nature /Биеийн шингэн саван, тос, гарын тос гэх мэт/
  • Un Matin Au Jardin /Биеийн шингэн саван, Биеийн тос, Биеийн ус/
  • Hamamelis 
3. Үс арчилгаа
  • Шампунь
  • Ангижруулагч
  • Тэжээлийн маск
  • Үс хэлбэржүүлэгч цацлага
4. Будалт
  • Крем
  • Уруулын будаг,өнгөлөгч
  • Нүдний тен,харандаа гэх мэт
5.Үнэртэн
  • Evidence
  • Neroli
  • Moment
  • Tendre Jasmin 
  • Flower Party
  • Yes to Love
  • Quelques Notes de Amour
  • Naturella
  • Rose Oud

5. Хүргэлт

  • Хэрэглэгчийн худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг компанийн хүргэлтийн ажилтанууд хүргэнэ.
  • Хүргэлтийг худалдан авалт хийгдсэнээс хойш хот дотор 48 цагийн дотор худалдан авагчийн заасан хаягаар хүргэнэ. Хөдөө орон нутагт  3-5 хоногийн дотор хийгдэнэ. Хүргэлтийн зардлыг 50,000 төгрөгнөөс дээш тохиолдолд компани хариуцах ба 50,000 төгрөгнөөс доош тохиолдолд  худалдан авагч бүрэн хариуцна.
  • Хүргэлтийг барааны жин, овор хэмжээнээс үл харгалзан ижил цаг хугацаанд  хүргэнэ.
  • Хүргэлтийн цаг нь ажлын 5 өдөр байх ба 10.00-22.00 цаг хүртэл байна. 
  • Хот доторх хүргэлт нь хотын дараах хязгааруудад хийгдэнэ.
                a. СХД: 22-ынтовчоо, Орбит, Толгойт, Баянхошуу
                b. ЧД: Чингэлтэй, 7 буудал
                c. СБД: Дамбадаржаа
                d. БЗД: Улиастай, 
                e. ХУД: Нисэх буудлын дэргэдэх товчоонууд гэсэн цэгүүдээр тогтооно.
  • Хөдөө орон нутагт 3-5 хоногт очих ба тухайн аймаг сумынхаа Шуудан худалдааны салбар дээрээс захиалсан бараагаа хүлээн авах болно.
  • Хэрэглэгч барааг хүлээн авахаасаа өмнө захиалгын хуудас болон бичиг баримтаа борлуулалтын ажилтанд шалгуулна. 

6.Барааг хүлээлгэж өгөх

  • Хүргэлтийн ажилтан нь барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана.
  • Хүргэлтийн ажилтан нь Худалдан авсан барааны бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж худалдан авагчид хүлээлгэн өгөх ба зарлагын падааныг 2 хувь үйлдэн гарын үсэг зуруулж нэг хувийг хэрэглэгчид, нөгөө хувийг байгууллагын санхүүд баримт болгон өгнө. 
  • Худалдан авагч нь хэрэв байгууллага бол НӨАТ-ын падааныг Наран Бьюти Уорлд ХХК-ийн санхүүгийн албанаас ирж авна. 
  • Худалдан авагч төлбөрийг бэлнээр төлсөн үед бараа хүргэгч “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ыг үйлдэж, худалдан авагчаар гарын үсэг зуруулан авна.

7.Худалдан авалтыг цуцлах нөхцөл

  • www.Yvesrocher.mn  интернет дэлгүүрээс худалдан авсан барааг хүргэлт хийгдэхээс өмнө цуцлах тохиолдолд Интернет худалдааны мэргэжилтэнтэй холбогдож цуцлана. Энэ тохиолдолд интернетээр төлөгдсөн барааны төлбөрөөс банкны төлбөрийн картын 2%-ийн хураамжийг захиалагчаас суутгаж авах болно.
  • Барааг хүргэлтийн багт шилжүүлсэн,  худалдан авалт хийгдсэнээс хойш 48 цагаас дээш хугацаа өнгөрсөн, бүтээгдэхүүн задарсан тохиолдолд худалдан авалтыг цуцлах боломжгүй болно.  
  • Худалдан авсан бараагаа ижил төрлийн бүтээгдэхүүнээр солих боломжтой ба дахин хүргэлтийн зардлыг хэрэглэгч нэмж төлнө

  8. Үнэ, төлбөр тооцоо

  • Барааны үнэ тогтмол шинэчлэгдэж байх ба барааны үнэ дараах байдлаар худалдаалагдана. 
  • Байгууллагын интернет худалдаагаараа дамжуулан худалдаалах үнэ нь салбар дэлгүүрүүд дээр худалдаалах үнэтэй ижил байх ба 50,000₮-с дээш үнийн дүнд урамшуулалын бэлгийн хамт хүргэгдэнэ. 
  • Хот доторхи хүргэлтийн хязгаараас цааш хүргэлт хийгдсэн тохиолдолд тухайн хязгаараас тухайн газрын хаяг хүртэлх км-ийг 1000 төгрөгөөр тооцож биет барааны нийт мөнгөн дүн дээр хүргэлтийн зардалыг нэмж төлбөл зохих мөнгөн дүн гарна.
  • Худалдан авагч Голомт, ХХБ, Хаан болон эдгээр банкны гэрээт банкнуудын картаар төлбөрөө хийх боломжтой. Мөн байгууллагын ХХБ, Голомт банкны дансруу  шилжүүлгээр хийж болно.
  • Вэб оператор худалдан авалт хийгдэх бүрт төлбөрийн баримтыг тулгаж барааг олгоно. 

  9. Вэб сайтын цагийн хуваарь

  • Вэб сайтын ажиллагаа: 24 цаг
  • Харилцагчийн зөвлөх: Даваа-Баасан: 09.00-18.00, 

  10. Баримтжуулалт

  • Бүх гүйлгээ, шилжүүлэг, бараа түгээлтийг байгууллагын санхүүгийн тамга бүхий баримтан дээр үндэслэнэ. 
  • Баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн цорын ганц баталгаа болно. 

  11. Бусад заалт

  • Бараа бүтээгдэхүүн, төлбөр тооцоо, хэрэглэгчийн мэдээлэл, гомдол, хүргэлт зэрэгтэй холбоотой өдөр тутмын асуудлыг интернет худалдааны менежер бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд бодлогын чанартай өөрчлөлт, ноцтой зөрчил зэрэг асуудлыг захирлуудын тусламжтайгаар шийдвэрлэнэ. 
  • Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэб оператор хэрэглэгчийн утас эсвэл e-майлрүү холбогдож лавлагаа хийж болно. 
  • Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ. 
  • Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг e-мэйл болон чат ашиглан мөн 70007683, 8000-0580 утсаар харилцахын зөвлөхтэй холбогдон хийж болно. 

Нууцлалын баталгаа

Төлбөрийн нөхцөл

www.yvesrocher.mn вэб сайтаар дараах 3 төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглан худалдан авалт хийх боломжтой.
  • Дотоодын банкны картаар
  • Олон улсын эрхтэй виза болон мастер картаар
  • Байгууллагын хэрэглэгч банкны шилжүүлгээр худалдан авалт хийх боломжтой. 
  • Хэрэв та банкны шилжүүлгээр худалдан авалт хийх бол 70007683 дугаарын утсанд холбогдож дансны дугаар авна уу. 
Дотоодын банкны картанд дараах банкууд орно.
  • Голомт банк
  • Худалдаа Хөгжлийн банк
  • Хаан