Захиалга хүргэлтийн тухай

Хүргэлт

  • Хэрэглэгчийн худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг компанийн хүргэлтийн ажилтанууд хүргэнэ.
  • Хүргэлтийг худалдан авалт хийгдсэнээс хойш хот дотор 48 цагийн дотор худалдан авагчийн заасан хаягаар хүргэнэ. Хөдөө орон нутагт  3-5 хоногийн дотор хийгдэнэ. Хүргэлтийн зардлыг 50,000 төгрөгнөөс дээш тохиолдолд компани хариуцах ба 50,000 төгрөгнөөс доош тохиолдолд  худалдан авагч бүрэн хариуцна.
  • Хүргэлтийг барааны жин, овор хэмжээнээс үл харгалзан ижил цаг хугацаанд  хүргэнэ.
  • Хүргэлтийн цаг нь ажлын 5 өдөр байх ба 10.00-22.00 цаг хүртэл байна. 
  • Хот доторх хүргэлт нь хотын дараах хязгааруудад хийгдэнэ.
  1. СХД: 22-ынтовчоо, Орбит, Толгойт, Баянхошуу
  2. ЧД: Чингэлтэй, 7 буудал
  3. СБД: Дамбадаржаа
  4. БЗД: Улиастай, 
  5. ХУД: Нисэх буудлын дэргэдэх товчоонууд гэсэн цэгүүдээр тогтооно.
  • Хөдөө орон нутагт 3-5 хоногт очих ба тухайн аймаг сумынхаа Шуудан худалдааны салбар дээрээс захиалсан бараагаа хүлээн авах болно.
  • Хэрэглэгч барааг хүлээн авахаасаа өмнө захиалгын хуудас болон бичиг баримтаа борлуулалтын ажилтанд шалгуулна. 

Барааг хүлээлгэж өгөх

  • Хүргэлтийн ажилтан нь барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана.
  • Хүргэлтийн ажилтан нь Худалдан авсан барааны бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж худалдан авагчид хүлээлгэн өгөх ба зарлагын падааныг 2 хувь үйлдэн гарын үсэг зуруулж нэг хувийг хэрэглэгчид, нөгөө хувийг байгууллагын санхүүд баримт болгон өгнө. 
  • Худалдан авагч нь хэрэв байгууллага бол НӨАТ-ын падааныг Наран Бьюти Уорлд ХХК-ийн санхүүгийн албанаас ирж авна. 
  • Худалдан авагч төлбөрийг бэлнээр төлсөн үед бараа хүргэгч “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ыг үйлдэж, худалдан авагчаар гарын үсэг зуруулан авна.

Худалдан авалтыг цуцлах нөхцөл

  • www.Yvesrocher.mn  интернет дэлгүүрээс худалдан авсан барааг хүргэлт хийгдэхээс өмнө цуцлах тохиолдолд Интернет худалдааны мэргэжилтэнтэй холбогдож цуцлана. Энэ тохиолдолд интернетээр төлөгдсөн барааны төлбөрөөс банкны төлбөрийн картын 2%-ийн хураамжийг захиалагчаас суутгаж авах болно.
  • Барааг хүргэлтийн багт шилжүүлсэн,  худалдан авалт хийгдсэнээс хойш 48 цагаас дээш хугацаа өнгөрсөн, бүтээгдэхүүн задарсан тохиолдолд худалдан авалтыг цуцлах боломжгүй болно.  
  • Худалдан авсан бараагаа ижил төрлийн бүтээгдэхүүнээр солих боломжтой ба дахин хүргэлтийн зардлыг хэрэглэгч нэмж төлнө